Манай улсад
нийлүүлэх явуулын эмнэлэгийг хэрхэн ажиллуулах талаархи сургалт ХБНГУ-ын
Витмаршен хотод болжээ. Тус хотын эмнэлэгийн яаралтай түргэн тусламжийн
автомашин үйлдвэрлэгч “Was” үйлдвэр
дээр болсон уг сургалтад Монголоос очсон их эмч, эмнэлэгийн тоног төхөөрөмжийн
инженер, жолооч зэрэг нийт есөн хүн хамрагдсан байна. “Was” үйлдвэрт зохион
бүтээсэн тэвшийг “Volkswagen” маркийн
крафтерийн суурин дээр байрлуулан бүтээсэн гурван автомашиныг нүүдлийн рентген,
шүдний эмнэлэгийн болон нүүдлийн ерөнхий эмчилгээний эмнэлгийн чиглэлээр
тусгайлан тоноглосон байна. Сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд автомашины хүчин
чадал, үзүүлэлтүүд, засвар үйлчилгээ, аюулгүй хэвийн ажиллагааг хангах,
эмнэлэгийн тоног төхөөрөмийг хөдөлгөөнгүй бэхлэх, цахилгаан үүсгүүрийн хэвийн
ажиллагааг хангах, явуулын эмнэлгийн тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар
үйлчилгээг хэрхэн хийх талаар суралцжээ. Эдгээр “Нүүдлийн эмнэлэг”-үүд удахгүй
Монголд ирэх юм байна.