Засгийн газрын хурлаар өчигдөр гадаадын долоон оронд суух Монголын элчин сайд нарын нэрийг дэвшүүлж, Аюулгүй байдлын байнгын хороо дэмжсэн юм. Харин тэр дунд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Т.Ганди Унгарт томилогдож байгаадаа их л сэтгэл дундуур байсан. Тэрбээр өмнө нь Италид суух элчин сайдаар ажиллана гэж яригдаж байсан ч өөрийн хүсэлтээр татгалзсан юм. Элчин сайд болохын тулд сайдын суудлаа орхиж байгаа тул амьдралын нөхцөл боломж, хангамж сайтай оронд очиж амьдаръя гэж бодож байсан бололтой. Элчин сайд нарыг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэж амжихгүй бол хаврын чуулган буюу гуравдугаар сарын эхээр томилох болж байна. Т.Гандиг Унгарт ажиллуулахаас гадна Б.Баттөмөрийг Тайландад, А.Ганбаатарыг Польшид, Т.Гандиг Унгарт, М.Ганболдыг БНАСАУ-д, Ш.Одонбаатарыг Италид, Б.Одонжилийг Арабын Бүгд Найрамдах Египет улсад, Д.Энхбатыг БН социалист Вьетнам улсад суух элчин сайдаар томилохоор болж байна.