

Авлигатай тэмцэх газарт хөрөнгө, орлогын мэдүүлгийн тайлан, мэдээг нэгтгэж ирүүлдэг төрийн болон нутгийн захиргааны төв байгууллагууд албан тушаалтнуудынхаа ХОМ-ийг бүртгэж, хүлээн авсан байдлыг авч үзвэл, нийт 121 байгууллагын хэмжээнд ХОМ-ийн бүрдүүлэлт дунджаар 90.9 хувьтай байна. Нийт хөрөнгө, орлогоо бүртгүүлбэл зохих 58000 орчим албан тушаалтны 52700 нь буюу 91 орчим хувь нь ХОМ-ээ мэдүүлсэн байна.
Дорноговь, Дундговь аймгийн ЗДТГ, Усны газар зэрэг 12 байгууллага хөрөнгө, орлогын мэдүүлгийн ХОМ-1, ХОМ-2 тайланг гаргаж Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн ба 43 байгууллага ХОМ-ийг 100 хувь, 109 байгууллага 70 хувиас дээш бүртгэж, хүлээж авсан байна.