АНУ-ын хэвлэлүүд дуучин Уитни Хьюстоныг усанд орж байгаад ухаан алдсаны улмаас ванндаа живсэн хэмээн мэдээлж байна.

АНУ-ын хэвлэлүүд дуучин Уитни Хьюстоныг усанд орж байгаад ухаан алдсаны улмаас ванндаа живсэн хэмээн мэдээлж байна. Ibtimes.com сайтын мэдээнд дурдсанаар түүний үсчин, дизайнер, бие хамгаалагч гээд гурван хүн "Беверли Хилтон" дэх өрөөнд нь хамт байжээ. Дуучныг угаалгын өрөөндөө ороод цаг гаруй болсны дараа хаалгыг нь нүдсэн ч онгойлгож өгөөгүй гэнэ. Тиймээс хаалгыг эвдлэн ороход дуучны бие аль хэдийн хөрсөн байсан тухай гэрчүүд мэдүүлжээ. Уитни Хьюстон нас барахынхаа өмнөх өдөр хэтэрхий их архи уусан дээр нь Xanax нэртэй тайвшруулах эм хольж хэрэглэсэнээс ийм байдалд хүрсэн байх магадлалтай гэж үзэж байна. “The Sun” сонинд “Дуучны өрөөнд Майкл Жексоны нас барахад өрөөнөөс нь олдсонтой адил төрлийн эм олдсон. Уитни живэхээр хэмжээний ус ваннд нь байгаагүй” гэж өнөөдрийн дугаартаа бичжээ. Гэхдээ шүүх эмнэлгийнхэн албан ёсны хариу өгөөгүй байгаа юм.

"Беверли Хилтон" зочид буудал. Уитни Хьюстоны сүүлийн зураг...