С.Энхбатын гомдлыг СБД-ийн шүүх хэлэлцэж байгаа учир хэргийг дуусах
хүртэл хүн томилохгүй байх нь зүйтэй гэж үзжээ. Харин Стандартчилал
хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрийг ажлаас нь чөлөөлсөн нь хууль бус
гэж бүх шатны шүүх үзэж, эргүүлэн томилохыг тогтоосон байна. Засгийн
газрын 55 дугаар тогтоол нь хууль бус гэдгийг шүүх тогтоосон аж.

Төрийн албаны зөвлөлөөс ГХЯ, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга болон УБЕГ, Авто тээврийн газрын даргын ажлын байрны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлахаар болжээ. Ингэснээр Төрийн албаны зөвлөлийн зарласан хугацаанд шалгаруулалтаар дээрх дөрвөн ажлын байрыг эзэнтэй болгох гэнэ. Энэ дөрвөөс гадна Цөмийн энергийн газар, Стандартчилал хэмжил зүйн газрын даргын асуудлыг сонгон шалгаруулж өгөхийг Засгийн газар хүсэлт гаргасан юм байна. Гэвч үлдсэн хоёр ажлын байранд сонгон шалгаруулалт явуулах боломжгүй гэж үзжээ. Учир нь Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатын гомдлыг СБД-ийн шүүх хэлэлцэж байгаа учир хэргийг дуусах хүртэл хүн томилохгүй байх нь зүйтэй гэж үзжээ. Харин Стандартчилал хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрийг ажлаас нь чөлөөлсөн нь хууль бус гэж бүх шатны шүүх үзэж, эргүүлэн томилохыг тогтоосон байна. Засгийн газрын 55 дугаар тогтоол нь хууль бус гэдгийг шүүх тогтоосон аж.
Мөн Газрын тосны газрын орлогч даргаар ажиллаж байсан Ц.Амараагийн гомдлыг авч хэлэлцээд “Ажлаас чөлөөлөх тухай” ЭБЭХ-ний сайдын 2012 оны 23 дугаар тушаал хууль бус гэж үзжээ. Тиймээс ЭБЭХ-ний сайдад шийдвэрээ хуульд нийцүүлэх талаар албан бичиг хүргүүлсэн байна.