Өсвөр үеийнхний ардын урлагийн авъяастнуудын оны шилдгийг шалгаруулах “Алтан хараацай” хүүхдийн урлагийн их наадам болох гэж байна. Наадам сар шинийн баярыг угтан энэ сарын 17-нд 16 цагаас Олон улсын “Найрамдал” төвийн “Хараацай” театр болох юм.

Өсвөр үеийнхний ардын урлагийн авъяастнуудын оны шилдгийг шалгаруулах “Алтан хараацай” хүүхдийн урлагийн их наадам болох гэж байна. Наадам сар шинийн баярыг угтан энэ сарын 17-нд 16 цагаас Олон улсын “Найрамдал” төвийн “Хараацай” театр болох юм. Уг наадмыг “Найрамдал” төвөөс санаачлан явуулж байгаа бөгөөд энэ жилээс эхлэн жил бүр зохиогдохоор болов. Монгол үндэсний соёл, зан заншил, ардын урлагаа сурталчлах, агуу их өв соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх, авъяастай хүүхдүүдийг тодруулах зэрэгт наадмын зорилго оршиж байгаа юм. Одоогоор 300 гаруй хүүхэд бүртгүүлсэн ба есөн төрөлд шагналтнуудыг тодруулах юм.
Б.Ням