УИХ-д суудалтай улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын анхдугаар чуулган энэ сарын 16 буюу пүрэв гаригт “Чингис” зочид буудалд болох юм.

УИХ-д суудалтай улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын анхдугаар чуулган энэ сарын 16 буюу пүрэв гаригт “Чингис” зочид буудалд болох юм. Уг чуулганд МАН, АН, ИЗН-ын эмэгтэйчүүд оролцох ба “Эмэгтэйчүүд ч чадна” сэдвийн дор чуулагнаа явуулахаар болжээ. Чуулганд МАН-ын эмэгтэчүүд “Амаржих газрын хүрэлцээ, түүнийг шийдэх арга замууд”, АН-ын эмэгтэчүүд “Хүүхдийн цэцэрлэгийн асуудал”, ИЗН-ынхан “Ерөнхий боловсролын дунд сургуулийн асуудал” сэдвээр илтгэл тавьж хэлэлцэх юм.
Б.Ням