Өнөөдөр гэгээн хайрын өдөр. Энэ л өдөр хосууд хайр гэгч зүйлийг жинхэнэ утгаар нь мэдэрдэг билээ. Харин олны танил хүмүүс эл өдрийг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэгийг 24tsag.mn хүргэж байна.
одож байна.
Өнөөдөр гэгээн хайрын өдөр. Энэ л өдрийг хосууд гэгээн хайраар өнгөлж, өөрчилж чаддаг билээ. Харин олны танил хүмүүс эл өдрийг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэгийг 24tsag.mn хүргэж байна.
МУГЖ, дуучин С.Жавхлан
Би угаасаа баяр ёслолд ач холбогдол өгөөд байдаггүй. Тиймээс хайрын баярыг тэмдэглэхгүй ээ.

Энэ өдрийг залуус их өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон байна. Түүнээс намайг бага байхад өргөн дэлгэр тэмдэглэдэггүй байсан. Гэхдээ эхнэр бид хоёр бие биедээ шоколад бэлэглэдэг өнөөдөр бас энэ уламжлалаараа хайрын баяраа хийж сайхан өнгөрүүлнэ.
МУГЖ, Б.Сарантуяа
Мэдээж надад Валентин байгаа. Валентин маань намайг баярлуулах байх.

Жүжигчин Өөдөө
Надад энэ хорвоогийн өдөр бүхэн үнэ цэнэтэй, баялаг сайхан санагддаг. Өнөөдөр хайртдаа зориулж зүрхэн хэлбэртэй шоколад өгнө. Бас өнөө орой болох “А-sound” хамтлагийн тоглолтыг хамтдаа үзнэ. Миний ажил мэргэжил надаас маш завгүй байхыг шаарддаг. Гэхдээ би энэ өдрийг хайртай хүндээ зориулж байна гэдэг маань надаас өгч байгаа хамгийн том бэлэг болох байх.

Эгч нь яг одоо тоглолттой байна. Гэхдээ оройг хайртай хүнтэйгээ сайхан өнгөрүүлнэ гэж бодож байна.
Жүжигчин Ч.Ундрал
Мэдээж энэ өдөр бол маш сайхан баярын өдөр.

Жүжигчин Эрхэмбаяр
Цагаан сарын зохиомжийн зураг авалттай явж байгаа болохоор хөдөө байна. Валентины баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэггүй. Манай гэр бүл шинэ жил, театрын баяр, цагаан сар гэсэн тоотой хэдхэн баярыг тэмдэглэдэг.