
Өнөөдөр тохиож буй гэгээн хайрын Валентины баярт зориулж дуучин ВХ
шинэ дуугаа олон нийтэд дэлгэж, фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ. Тэрбээр
"Мөрөөдөл" хэмээх шинэ дуугаа дуучин Маралжингоотой хамтран дуулсан
байна. Энэ нь тэдний хамтран дуулсан хоёр дахь удаагийн киноны OST юм.
Үүний өмнө тэд "Болсон явдал" киноны дууг дуулж байсан.

Өнөөдөр тохиож буй гэгээн хайрын Валентины баярт зориулж дуучин ВХ шинэ дуугаа олон нийтэд дэлгэж, фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ. Тэрбээр "Мөрөөдөл" хэмээх шинэ дуугаа дуучин Маралжингоотой хамтран дуулсан байна. Энэ нь тэдний хамтран дуулсан хоёр дахь удаагийн киноны OST юм. Үүний өмнө тэд "Болсон явдал" киноны дууг дуулж байсан. Одоохондоо клип хийлгэж амжаагүй байгаа ч удахгүй клиптэй болгох тухайгаа хэлжээ. Дуучин ВХ "Тоглолтынхоо дараахан шинэ дуугаа хүргэх болсондоо баяртай байна" гэжээ. Тэрбээр фэйсбүүк хуудсандаа дуугаа нийтэлснийхээ дараа "Мөрөөдөл" дууг бичүүлж байгаа багахан хэмжээний нэвтрүүлгийг ч оруулсан байна. ВХ энэ сарын 2, 3-ны өдөр "ВХ гэж хэн бэ" гэдгээ харуулсан тоглолт хийсэн юм. Уг тоглолтод олон хүн ам сайтай байгаа аж. Дуучин ВХ-ийн фэйсбүүк хуудас руу
эндээс ороорой.