Ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сарын 23-нд АНУ-ын Засгийн газар Хойд
Солонгосын албаны хүмүүстэй цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийн асуудлаар
хэлэлцээр хийх болсон тухай өчигдөр мэдэгдлээ.

Ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сарын 23-нд АНУ-ын Засгийн газар Хойд Солонгосын албаны хүмүүстэй цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийн асуудлаар хэлэлцээр хийх болсон тухай өчигдөр мэдэгдлээ. Хойд Солонгосын удирдагч асан Ким Чен Ир нас барснаас хойш анх удаа ийм дээд хэмжээний уулзалт болох гэж байна. Тиймээс өмнө нь ахиц гараагүй цөмийн зэвсэглэл, үйлдвэрлэлийн талаар нааштай хэлэлцээр болно гэж найдаж байгаа аж. Үүний хариуд хүнсний хомсдолд ороод байгаа Хойд Солонгост АНУ хоол, хүнсний тусламж үзүүлэхээр төлөвлөж байна.