Өчигдөр МҮЭСТО-нд МАХН, МҮАН-аас хамтран зохион байгуулж буй нээлттэй хуралдаан болсон билээ.

Өчигдөр МҮЭСТО-нд МАХН, МҮАН-аас хамтран зохион байгуулж буй нээлттэй хуралдаан болсон билээ. Хуралдаанд МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан, МАХН-ын ЕНБД Н.Удвал, МҮАН-ын дэд дарга Б.Цогтгэрэл, Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүн Г.Уянга, БНН-ын дарга Б.Жаргалсайхан тэргүүтэй монгол орны өнцөг булан бүрээс сонгогдон ирсэн МАХН, БНН, МҮАН, МНН, МЛН, МАХөдН, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, эрс шинэчлэл хөдөлгөөн, Миний монголын газар шороо хөдөлгөөн, Үндэсний хас хөдөлгөөн, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын төлөө зүтгэе хөдөлгөөн, тусгаар тогтнол эвсэл, Амлалт нэхэх ард түмний холбоо, Монгол цэргийн бэлтгэл хүчний холбоо, Даяар монгол хөдөлгөөн, алтан ураг Чингүнжав сан ТББ, иргэдийг гэмт халдлагаас хамгаалах төв ТББ, Гонгоржавын бошигт сан, стратеги судлалын хүрээлэн ТББ, Тусгаар тогтнолын төлөө нэгдэгсэд, нийгмийн хүч либериал залуучуудын холбоо зэрэг нам, хөдөлгөөн, эвсэл, холбоо, ТББ-уудын төлөөлөл 800 гаруй зочид төлөөлөгчид оролцсон юм. Уг хуралдаанаар хэлэлцэж, “Бүх Ард Түмний Их Хурилдай”-г дөрөвдүгээр сарын эхний хагаст багтааж, Улаанбаатар хотод хуралдуулахаар болсон байна. Мөн УИХ-ын 2012 оны сонгуульд тогтвортой эвсэл байгуулж оролцох асуудлыг нухацтай судалж, үе шаттайгаар хэрэгжүүлэхийг МАХН, МҮАН, БНН, МЛН, МАХөдН, МНН зэрэг бусад эрмэлзэгч намуудын удирдлагуудад уриалан зөвлөжээ.
Б.Чимэг