Өнгөрөгч амралтын өдөр буюу хоёрдугаар сарын 12-нд “Сэлбэ” голын орчин
тойрныг 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хөндлөн гулд цэвэрлэлээ.
Хасах 20 хэмийн хүйтэнд оролцогчид Зуун айл орчим, Сэлбэ голын дагуу
хаясан шил, ундааны сав, гялгар уут, ахуйн хогийг мөстсөн голоос түүж, хоёр
цаг хүрэхгүй хугацаанд 700 шуудай хог ачжээ.

“Бурханы сүм” хэмээх шашны байгууллагын удирдлага, итгэгчид эл ажлыг
санаачлан зохион байгуулсан гэнэ. Нийгэмд сайн үлгэр дууриал үзүүлсэн
энэхүү их цэвэрлэгээнд Хотын захиргаа, хотын захирагчийн ажлын алба,
БОАЖЯ, Нийслэлийн байгаль хамгаалах газар, СБД-ийн Үйлдвэрлэл,
үйлчилгээний хэлтэс, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, “Мон Хорус”
ХХК-ийн зэрэг байгаль хамгаалах чиглэлийн төр, хувийн хэвшил, иргэний
нийгэм, олон нийтийн төлөөлөл дэмжиж хамтран ажиллалаа. Эдгээр
байгууллагаас шуудай, бээлий, хавчаар, жоотуу бэлдэж өгснөөс гадна
цэвэрлэгээнд биечлэн оролцсон байна.