
2012 оны нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хуулийн төсөл болон түүнтэй холбогдох бусад хуулийн төслийн гурав дахь
хэлэлцүүлэг өндөрлөж, дөрөвдүгээр хэлэлцүүлэгт шилжүүллээ. Төсвийн
байгууллагын ажилтнууд, ахмад настнуудын тэтгэврийг хоёрдугаар сарын
нэгнээс эхлэн нэмэхтэй холбоотойгоор уг төслийг хэлэлцүүлж байгаа юм.

2012 оны нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдох бусад хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг өндөрлөж, дөрөвдүгээр хэлэлцүүлэгт шилжүүллээ. Төсвийн байгууллагын ажилтнууд, ахмад настнуудын тэтгэврийг хоёрдугаар сарын нэгнээс эхлэн нэмэхтэй холбоотойгоор уг төслийг хэлэлцүүлж байгаа юм. Засгийн газраас УИХ-д оруулж ирсэн хуулийн төслийн хүрээнд Сангийн сайд Д.Хаянхярваа зарим тайлбарыг хийлээ. Тэрбээр төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 300 тэрбум төгрөгийн бонд гаргахаар суулгасан. Одоо бол зөвхөн зарцуулах эрх авахаар асуудлыг оруулж байгаа гэсэн юм.