Буриад улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Монгол улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын хороонд хамтарсан төсөл хэрэгжүүлэх, уран бүтээлийн харилцааг бэхжүүлэх, айлчлан тоглолт хийх зорилготой хамтын ажиллагааны гэрээг өчигдөр байгуулав.

Буриад улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Монгол улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын хороонд хамтарсан төсөл хэрэгжүүлэх, уран бүтээлийн харилцааг бэхжүүлэх, айлчлан тоглолт хийх зорилготой хамтын ажиллагааны гэрээг өчигдөр байгуулав. Гэрээний дагуу эхний тоглолтоо Жузеппе Вердийн “Риголетто” дуурийг Улаан-Үдийн Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тун удахгүй тоглох гэж байна. Гол дүрд Монгол улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны шагналт Энхбатын Амартүвшин тоглох юм. Удирдаачаар МУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн Ж. Бүрэнбэх оролцоно.
Б.Ням