Энэ онд оросын армийг алсын ажиллагаат «С-400», «Триумф-Гайхамшигт ялалт» хэмээх цоо шинэ цогцолбороор зэвсэглэх тухай Оросын Цэргийн нисэх хучний еренхий командлагч Александр Зелин мэдээллээ.

Энэ онд оросын армийг алсын ажиллагаат «С-400», «Триумф-Гайхамшигт ялалт» хэмээх цоо шинэ цогцолбороор зэвсэглэх тухай Оросын Цэргийн нисэх хучний еренхий командлагч Александр Зелин мэдээллээ. Түүний хэлснээр “С-400” цогцолбор нь захиргаа улс төр, эдийн засаг, цэргийн барилга байгууламжуудыг хамгаалах зорилготой юм. Цогцолборын пуужингууд 400 км зайнаас ямар ч ангиллын нисдэг аппаратыг онож устгах чадвартай. Мөн систем тавхан минутын дотор байлдааны бэлэн байдалд орж, 72 пуужин харвах чадвартай юм.
Б.Ням