Цагаан сарын баяраар тавгын ууц чанах гэрүүд хотын төвд байрлаж, багагүй шүүмжлэл дагуулдаг.

Цагаан сарын баяраар тавгын ууц чанах гэрүүд хотын төвд байрлаж, багагүй шүүмжлэл дагуулдаг. Өмнөх жилүүдэд ариун цэврийн шаардлага хангахгүй, махыг нь сольсон, ууцыг нь авч нүүсэн зэрэг олон зөрчил илэрч байсан. Тиймээс энэ жил хотын төвд гэр барьж ууц чанахыг хоригложээ. Өөрсдөө гэртээ чанах боломжгүй бол ууцаа зоогийн газарт эсвэл гэр хорооллын айлуудад чанах болж байна. Харин гэр цэгүүд байхгүй болсноор ууц чанах үнэ ханш нэмэгдэх магадлалтай байгаа юм.