Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэлнэ. Энэ жилийн дээд лиг “Пепси дээд лиг” нэртэйгээр явагдаж байгаа бөгөөд өрсөлдөх багууд энэ сарын 11-нд албан ёсоор нээлтээ хийж, тоглолтын сугалаагаа хийсэн юм.

Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэлнэ. Энэ жилийн дээд лиг “Пепси дээд лиг” нэртэйгээр явагдаж байгаа бөгөөд өрсөлдөх багууд энэ сарын 11-нд албан ёсоор нээлтээ хийж, тоглолтын сугалаагаа хийсэн юм. МСБХ-ноос энэ жил “TLG13” багийг оролцуулах боломжгүй гэж мэдэгдсэн ч багийн нэр багтсан байна. Тэгэхээр “Харцага”, “Хасын хүлгүүд”, Офицерууд”, Акулууд”, Баянзүрх Бүллс”, “SBL Becks”, “TLG13” гэсэн багууд өрсөлдөхөөр болжээ. Багуудад гадаадын хэд хэдэн тоглогч байгаа ба өнөөдөр Спортын төв ордонд 17 цагаас “Харцага”, “Акулууд” багийн тоглолтоор эхлэх юм.
Б.Ням