УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл мюзикл бичжээ
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл
мюзикл бичжээ
Хонх” хамтлагийн
дуучин С.Цогтсайханы “Хонхны дуу”-аар Төрийн шагналт Д.Сосорбарам мюзикл тавина
гэж нэг жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Тэрээр амлалтаа биелүүлж, ирэх дөрөвдүгээр
сард мюзиклийн нээлтээ хийхээр төлөвлөжээ. Тус мюзиклийн зохиолыг УИХ-ын гишүүн
Э.Бат-Үүл, нийтлэлч Б.Баабар нар бичиж “Анир” студийн найруулагч Б.Алтанхуяг
хөгжмийн найруулгыг нь хийсэн байна. Нийгмийг шинэчлэлд уриалж, урлагийн
ертөнцөд үнэлж баршгүй эрх чөлөө авчирсан зориулсан уг бүтээлд
ДБЭТ-ын гоцлол дуучин, СТА Ө.Уянга, поп опера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг
“Увертура” хамтлагийнхан дуулахаар болжээ. Дашрамд дуулгахад УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл,
Б.Баабар, талийгаач С.Цогтсайхан нар ардчилсан хувьсгалыг хамт эхлүүлсэн дотны
найзууд юм.