

Хакеруудын Anonymous бүлэг өнгөрсөн оны 11 дүгээр сард, мөн энэ оны нэгдүгээр сард Фэйсбүүк олон нийтийн сүлжээ сайтыг хакердана хэмээн мэдээлж байсан. Гэвч одоогоор фэйсбүүкийн үйл ажиллагаа хэвийн. Урьд нь харагдаж байгаагүй зарим вирус гэнэт ихэссэн нь Anonymous-ийн хийсэн ажил байхыг ч үгүйсгэхгүй юм. Ямар ч байсан мартахгүй, өршөөхгүй гэсэн уриатай бүлэг Монголын Стандартчилал хэмжил зүйн хороог өршөөсөнгүй. Хакерууд манай улсын нэгэн хорооны сайтад яагаад халдсан шалтгаан нь одоохондоо тодорхойгүй боловч “Бүх бааз чинь биднийх байх болно” гэж бичсэнээс ямар нэг учиг гарч ч болох юм.
Урьд нь нийслэлийн болоод төрийн хоёр ч вэб сайтыг хакердсан явдал гарч байсан. Гэвч тэдгээр нь Anonymous нэртэй байгаагүй. Тиймээс энэ удаагийнх нь Anonymous нэр ашигласан өөр хакерын бүлэг байж ч болох юм. Учир нь дэлхийн хэмжээний том вэб сайтуудад халддаг уг бүлэг Монголын Стандартчилал хэмжил зүйн сайтын баазыг хулгайлах нь ашигтай биш болов уу.