Ж.Чулууны нэрэмжит олон улсын хөгжимчдийн уралдаан болно
Ж.Чулууны
нэрэмжит олон улсын хөгжимчдийн уралдаан болно
Монголын хөгжмийн
урлагт үнэтэй хувь нэмэр оруулж олон сайхан уран бүтээлээрээ урлагийн урын санг
аривжуулсан Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ж.Чулууны нэрэмжит олон улсын
өсвөрийн хөгжимчдийн уралдааныг ирэх сарын сүүлчээр зохион байгуулна. Арав дахь
жилдээ болж буй уг уралдааныг хөгжим бүжгийн коллежоос санаачлан 1992 онд
анхлан зохиож байсан бол 2002 оноос хоёр жил тутамд зохиохоор болжээ. Мөн өнгөрсөн
жилээс эхлэн олон улсын хэмжээнд явуулахаар болж, гадаадаас шүүгч урьдаг болсон
юм.