Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш БСНУ-ын Гуми хотод эхэлнэ. Гурав хоног үргэлжлэх тэмцээнд манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй долоон тамирчин хүч үзнэ.

Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш БСНУ-ын Гуми хотод эхэлнэ. Гурав хоног үргэлжлэх тэмцээнд манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй долоон тамирчин хүч үзнэ. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй, сонгомол гэсэн гурван төрлөөр явагдах ба манай тамирчид 17-нд эхнийхээ барилдааныг хийх хуваарьтай байна. Тамирчдыг Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Баттүвшин ахалж, гавъяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Б.Баяраа, Б.Батбаяр, шүүгчээр Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Л.Болормаа, Х.Ганболд, Б.Төмөрбаатар нар ажиллах юм.
Б.Ням