Өнгөрсөн хоногт Хан-Уул дүүргийн есдүгээр хороо, Буянт-Ухаагийн 19 дүгээр гудамжинд иргэн Т-гийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн таазны хэсэг шатжээ.

Өнгөрсөн хоногт Хан-Уул дүүргийн есдүгээр хороо, Буянт-Ухаагийн 19 дүгээр гудамжинд иргэн Т-гийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн таазны хэсэг шатжээ. Галын улмаас гэрт байсан 30 настай эрэгтэй Г угаартсан байна. Түүнийг Яаралтай түргэн туслажмийн 103-ын эмчид хүлээлгэн өгч эмчлүүлжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн “Шунхлай” ШТС-ийн баруун талд иргэн У-гийн дөрвөн ханатай гэр, эд хогшлийн хамт шатсан байна. Түүнчлэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн гуравдугаар гудамжинд иргэн Т-гийн 5х6 метрийн хэмжээтэй байшин, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын зургаадугаар баг, “Шивэртийн амралт”-ын дэргэд иргэн Б-ын 15х8 метрийн хэмжээтэй малын өвөлжөө, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын зургадугаар баг, нэгдүгээр гудамжинд иргэн Ш ийн БӨА-6313 улсын дугаартай “УАЗ-469” автомашин шатаж байсныг Аврах гал унтраах ангиуд тус тус ажиллаж унтраасан байна.
Б.Чимэг