Укагийн шинэ цомгийн нээлт болно

“Киви” хамтлагийн ахлагч дуучин Д.Укагийн
анхны бие даасан цомгийн нээлт өнөөдөр 11.30 цагт “Чингис” зочид буудалд болох юм. Энэ
үеэр дуучин Ука шинэ цомгоо үзэгч, сонсогчдод танилцуулахаас гадна, сэтгүүлчдэд
мэдээлэл өгөх юм.
Түүний анхны цомогт багтсан “Hi Ladies” дууны клип хэдийнэ үзэгчдийн хүртээл болсон.
Тун удахгүй тэрбээр өөрийн уран бүтээлийн шинэ клипийг үзэгчдэд хүргэхээр
төлөвлөж байгаа юм. Сонирхуулахад Укагийн фэнүүд www.uka.mn
сайтаас уран бүтээлийн болон бусад мэдээллийг авах боломжтой юм.