Дуучин Уитни Хьюстоныг хоёрдугаар сарын 18-нд буюу энэ бямба гарагт сүүлийн замд нь үдэхээр болжээ.

Дуучин Уитни Хьюстоныг хоёрдугаар сарын 18-нд буюу энэ бямба гарагт сүүлийн замд нь үдэхээр болжээ. Түүнийг төрж өссөн Нью Жерси мужийнх нь "Шинэ итгэл" баптист сүмээс нь гаргахаар болсон байна. Тэрбээр хүүхэд байхдаа анх энэ сүмд дуулдаг байсан тул гэрийнхэн нь хүндэтгэн энэ сүмийг сонгожээ. Дуучныг нас барсан гэсэн мэдээр тарсны дараа шүтэн бишрэгчид болон, найз нөхөд нь энэ сүмд ирж цэцэг өргөсөөр байгаа юм. Уитни Хьюстоны үхлийн шалтгааныг цагдаа нар нарийн тогтоогоогүй байгаа ч гэрт нь байсан тайвшруулах эмээс болсон байх гэсэн таамаглал дэвшүүлсээр байгаа юм. Түүний оршуулах ёслолд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама оролцож магадгүй гэж АНУ-ын хэвлэлүүд бичиж байна.