Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан Ж.Баянмөнхийн биеийн байдал муудан, цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар манай сайт мэдээлсэн билээ.

Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан Ж.Баянмөнхийн биеийн байдал муудан, цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар манай сайт мэдээлсэн билээ. Харин түүний бие улам муудан нарийн мэргэжлийн эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай болсон учраас Сүхбаатар дүүргийн шүүхээс захирамж гаргаж, Шастины нэрэмжит Клиникийн төв гуравдугаар эмнэлэгт шилжүүлжээ. Хэвтэн эмчлүүлэх хугацаанд нь цагдаа, прокурорын байгууллагаас хяналт тавьж, ар гэрийнхэнтэй нь уулзуулахаар болсон байна. Хэргийг сануулбал, Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан Ж.Баянмөнхийг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн танил талдаа давуу эрх олгосон хэмээн АТГ-аас буруутгаж, цагдан хориод байсан юм.
Б.Чимэг