Москва дах ЭСЯ-ы ажилтан А.Батсайханыг Польшийн Прокурорын байгууллагын шийдвэрээр түр саатуулаад хоёр сар болж байна. Түүнийг 2004-2007 онд Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ-нд ажиллаж байхдаа янжуур тамхи хууль бусаар хил дамжуулан зөөвөрлөсөн гэсэн хэрэгт сэжиглэн шалгаж саатуулсан юм.

Москва дах ЭСЯ-ы ажилтан А.Батсайханыг Польшийн Прокурорын байгууллагын шийдвэрээр түр саатуулаад хоёр сар болж байна. Түүнийг 2004-2007 онд Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ-нд ажиллаж байхдаа янжуур тамхи хууль бусаар хил дамжуулан зөөвөрлөсөн гэсэн хэрэгт сэжиглэн шалгаж саатуулсан юм. ЭСЯ-наас Польшийн Хилийн цэргийн алба, Люблин дэх прокурорын газар манай ЭСЯ-ны консулын хэлтэст “Польшийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дугаар зүйлийн нэг болон 285 дугаар зүйлийн нэгийн 1,2-т заасныг тус тус үндэслэн Люблин дэх Баруун Люблин дүүргийн шүүх Авирмэдийн Батсайханыг гурван сарын хугацаагаар саатуулан хорих арга хэмжээ авав” хэмээн албан бичиг хүргүүлж байсан. Харин түүнд холбогдох анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногт болох байсан ч тодорхой хугацаагүйгээр хойшилжээ. Эх сурвалжийн хэлснээр “Манай талаас хэрэгт нэмэлт мэдээлэл өгөх, хэд хэдэн судлах шаардлагатай зүйл байсныг тодруулах шаардлагатай” гэж үзсэн байна.
Б.Чимэг