
Энэ сарын 16-нд буюу маргааш ГХЯ-нд “Монгол брэнд дэлхийд форум
2012”-ыг зохион байгуулах гэж байна. Монгол улс дэлхийн зах зээлд юугаар
ялгарч, гадаадын ямар зах зээлд хэрхэн өрсөлдөх, ямар бүтээгдэхүүн
сонгох зэргийг маркетингийн судалгаа шинжилгээний хүрээнд гаргадаггүй
тул уг форумыг хийж байгаа аж.

Энэ сарын 16-нд буюу маргааш ГХЯ-нд “Монгол брэнд дэлхийд форум 2012”-ыг зохион байгуулах гэж байна. Монгол улс дэлхийн зах зээлд юугаар ялгарч, гадаадын ямар зах зээлд хэрхэн өрсөлдөх, ямар бүтээгдэхүүн сонгох зэргийг маркетингийн судалгаа шинжилгээний хүрээнд гаргадаггүй тул уг форумыг хийж байгаа аж. Мөн энэ чиглэлд нэгдсэн бодлого дутмаг байгаа бөгөөд салбар бүрт дэлхийд брэнд болохуйц бүтээгдэхүүнээ жинхэнэ утгаар нь “брэнджүүлэх” бодлого төлөвлөгөө байхгүй байна. Түүнчлэн салбар хоорондын “брэндийн” нэгдсэн бодлого байдаггүй аж. Эдгээртэй холбогдсон асуудлыг төр, ТББ, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, хувийн хэвшлийнхний хүрээнд өргөнөөр хэлэлцүүлэх юм. Ингэснээр оролцогч талуудын санал, дүгнэлт, дэвшүүлсэн асуудлыг бүрэн тусгасан зөвлөмж гаргана. Асуудлыг хариуцан ажиллах нэгжийг байгуулах, үйл ажиллагааны хүрээг тодорхойлох юм. Түүгээр зогсохгүй нэгжийн гүйцэтгэл, хяналт, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхээр болжээ.