Сар шинийн баяр болж буйтай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас худалдааны төвүүдэд шалгалт хийж байгаа юм. Уг шалгалтаар “Дүүхээ” худалдааны төвд чанарын шаардлага хангахгүй 200 кг махыг битүүмжилсэн байна.

Сар шинийн баяр болж буйтай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас худалдааны төвүүдэд шалгалт хийж байгаа юм. Уг шалгалтаар “Дүүхээ” худалдааны төвд чанарын шаардлага хангахгүй 200 кг махыг битүүмжилсэн байна. Мөн Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд нийтийн эзэмшлийн орон сууцны долдугаар байрны нэг давхарт ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, үйл ажиллагаа явуулах дүгнэлтгүй байранд явуулсан “Ар дэлгэр булаг” компанийн үйл ажиллагааг таслан зогсоожээ. Мөн “Голден мийт” компанийн бууз, банш болон “Гандантэгчинлэн” хийдийн хэвийн боов үйлдвэрлэх цехийг түр хугацаагаар хаасан байна.
Б.Чимэг