“Макс” групп спортын тэмцээн зохион байгуулна

"Макс" группээс санаачлан энэ жил хэд хэдэн спортын арга хэмжээг зохион байгуулахаар болсон байна. Хамгийн эхэнд буудлага спортын "Макс трофи" тэмцээн болох бөгөөд энэ сарын 14-нөөс 18-ны хооронд нийслэл хотноо зохиогдох юм байна. Дөрөв дэхь жилдээ зохиогдож буй уг тэмцээн олон улсын хэмжээнд зохигдохоороо онцлогтой гэнэ. Буудлага спортын тэмцээн жудо, чөлөөт бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээр үргэжилнэ. Бөхийн тэмцээнүүд ирэх хавар болох аж. "Макс" группийн зүгээс “Лондон 2012” онд амжилт гаргасан тамирчдыг хоёр өрөө байраар шагнаж урамшуулна гэдгээ мэдэгдлээ.