Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 39 үйлдэл бүртгэгджээ. Бүртгэгдэн шалгагдаж байгаа 39 хэргийн 35 хэргийн эзэн холбогдогчийг нь тогтоосон байна.

Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 39 үйлдэл бүртгэгджээ. Бүртгэгдэн шалгагдаж байгаа 39 хэргийн 35 хэргийн эзэн холбогдогчийг нь тогтоосон байна. Тус хоногт бусдыг санаатай алах хэрэг нэг, бусдын биед гэмтэл учруулах хэрэг гурав, хулгайлах хэрэг зургаа, танхайрах хэрэг 11 гарчээ. Зам тээврийн 20 осол гарч, зургаан хүн гэмтсэн байна. Мөн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 308 хүнийг эрүүлжүүлэгджээ.
Б.Чимэг