Энэ сарын 13-14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд орших “Маргад зочид буудал”-д иргэн Б нь эхнэр Ц-тэйгээ маргалдан зодож гэмтээсэн байна.

Энэ сарын 13-14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд орших “Маргад зочид буудал”-д иргэн Б нь эхнэр Ц-тэйгээ маргалдан зодож гэмтээсэн байна. Б нь хэрэг үйлдэх үедээ архи хэтрүүлэн хэрэглэсэн байжээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Мөн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутагт 34 настай эмэгтэй С архи хэтрүүлэн хэрэглэж, согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны иргэн Э-гийн цээжин хэсэгт заазуураар гэмтээсэн байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
Б.Чимэг