Хойд Солонгосын удирдагч асан Ким Чен Ирийг морь унасан байдлаар дүрсэлсэн хүрэл хөшөөг түүний төрсөн өдрийг тохиолдуулан босгожээ. Өчигдөр нээлт нь болсон энэ хөшөө зургаан метр өндөртэй юм. Ким Чен Ирийг 1941 эсвэл 1942 оны хоёрдугаар сарын 16-нд төрсөн гэж албан эх сурвалжууд өөр өөрөөр бичсэн байдаг. Энэ жил түүнийг 70 нас хүрэх байсан гэж тооцоолсон тул хүнсний хомсдол, авилгал газар аваад байгаа ч маргааш Хойд Солонгосын иргэд сүр дуулиантай тэмдэглэхээр бэлдэж байна.

