Өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 9.30 цагаас хууран мэхлэх замаар нутаг нэгтнээ БНХАУ-д худалдсан Г.Батдэлгэр нарын таван хүнийг шүүх хурал товлогдсон ч дахин хойшиллоо.

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 9.30 цагаас хууран мэхлэх замаар нутаг нэгтнээ БНХАУ-д худалдсан Г.Батдэлгэр нарын таван хүнийг шүүх хурал товлогдсон ч дахин хойшиллоо. Тэдэнд холбогдох шүүх хурал өмнө нь өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар гурван удаа хойшилж байсан билээ. Харин энэ удаад тэдний нэг нь жирэмсэн байсан бөгөөд төрөх хугацаа нь дөхсөн байсан аж. Иймд шүүх хурлыг ирэх сарын 5-ныг хүртэл хойшлуулсан байна. Тэднийг Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн, мөн 113 дугаар зүйлийн 113.3-т зааснаар хүнийг хил давуулан худалдаалсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэсэн зүйл ангиар буруутгаж буй. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 2-15 жил хүртэл хорих ялаар шийтгэх аж.
Б.Чимэг