ОХУ-ын ерөнхий сайд Владимр Путиныг шүүж, төмөр торны цаана суулгаж
байгаа бичлэг өчигдөр интернэтэд маш түргэн таржээ. Москвагийн Хамовникийн
шүүх хурлын танхимд шүүгч Виктор Данилькин, Михайл Ходоровски, Платон
Лебедев нар байсан юм. Тэд Путиныг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан ял тулгаж
байгаа аж. Террорист явдлаар олон нийтийг айлгаж, засгийн газрыг шахалтанд оруулсан гэнэ.

видеоны төгсгөлд торонд суугаа Путиныг дүрсэлж хэллээ. Шүүгчид торонд суугаа хүний овог нэрийг “Владимр Путин” хэмээн дуудаж
байсан нь видеоны бас нэг баталгаа юм.
“Оросын хядлага” хэмээх бүрэн хэмжээний нэвтрүүлгийг гаргаснаар В.Путин
шүүхэд дуудагдсан бололтой.
Энэ нэвтрүүлэг түүний улс төрийн карьер өссөн явдал, 1999
онд хүчээ

авсан нь хууль ёсных уу гэдэг эргэлзэхэд хүргэсэн гэнэ. Орчин үеийн Оросын түүхэнд тохиолдсон бодит түүхийг нэвтрүүлэгт
харуулжээ. Москва хотын Волгодонск болон Буйнакск зэрэг газарт байдаг
орон сууцыг 1999 онд бөмбөгджээ. Хуучин барилгыг
бөмбөгдсөн явдал нь террорист халдлага болон хувирч зуу зуун хүн нас барсан
байна. Дараа нь Чеченьд болсон дайны үеэр мөн л алдаа гарч мянга мянган
хүнийг хохироожээ. Москвад эрэн сурвалжлагдаж байсан думын гишүүн Сергей
Ющенков уг бичлэгийг Орост авчирч үзүүлэхийг маш их хичээж байжээ.
Тэрбээр “Новой Газета” сонины сэтгүүлч Юрий Щекочихинтой хамтарчээ. Харамсалтай нь сэтгүүлч эр 2003 онд үл
мэдэгдэх хороор хорлогджээ. Өөр нэг зохиогч Александр Литвиненко 2006
оны арваннэгдүгээр сарын 23-нд полони хэмээх химийн бодисонд хордож нас
барсан байна. Гуравдахь зохиогч Юрий Фельштинский одоо АНУ-д амьдардаг
бөгөөд Орост эргэж ирэхгүй гэдэг аж.