
Монголын музейн үзмэрийн бүртгэл мэдээллийн санг электрон хэлбэрт
оруулж бүртгэлжүүлсэн цахим цомгийг маргааш танилцуулна. Энэ электрон
бүртгэл мэдээллийн санд түүх соёлын 593 хосгүй үнэт дурсгал, 4700 гаруй
шилдэг бүтээл багтсан гэнэ. Цахим мэдээллийн санг ашиглан хил, гааль,
цагдаагийн байгууллагын ажилтнуудыг ч мэдээллээр хангах юм.

Монголын музейн үзмэрийн бүртгэл мэдээллийн санг электрон хэлбэрт оруулж бүртгэлжүүлсэн цахим цомгийг маргааш танилцуулна. Энэ электрон бүртгэл мэдээллийн санд түүх соёлын 593 хосгүй үнэт дурсгал, 4700 гаруй шилдэг бүтээл багтсан гэнэ. Цахим мэдээллийн санг ашиглан хил, гааль, цагдаагийн байгууллагын ажилтнуудыг ч мэдээллээр хангах юм. Ингэснээр хулгайн эд зүйлийг хил давуулан гаргах хэрэг багасна гэж үзжээ.Үүгээр ч зогсохгүй хэд хэдэн ач холбогдолтой бөгөөд маргааш танилцуулах юм. БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр танилцуулах ажлын үеэр хүрэлцэн ирэх гэнэ.