“SES-4” Голландын холбооны хиймэл дагуул бүхий Оросын “Протон” зөөгч пуужинг Байконураас өнөөдөр амжилттай хөөргөв. Энэ нь 1995 онд “Протон”-ыг арилжааны үндсэн дээр ашиглаж эхэлснээс хойш 70 дахь хөөрөлт боллоо.

“SES-4” Голландын холбооны хиймэл дагуул бүхий Оросын “Протон” зөөгч пуужинг Байконураас өнөөдөр амжилттай хөөргөв. Энэ нь 1995 онд “Протон”-ыг арилжааны үндсэн дээр ашиглаж эхэлснээс хойш 70 дахь хөөрөлт боллоо. Голландын хиймэл дагуулыг өнгөрсөн оны сүүлээр хөөргөх байсан ч техникийн шалтгаанаар хоёр удаа хойшлуулжээ. “SES-4” Европ, Африк, Ойрхи Дорнод, Америкт холбооны үйлчилгээ үзүүлэх юм.
Б.Ням