Хятад улс Арабын орнуудын холбооны тэргүүн Набиль Аль Арабитай хэлэлцээ хийх төлөөлөгчөө Каир луу явуулсан тухай Хятад улсын ГХЯ-аас өчигдөр мэдээлээ.

Хятад улс Арабын орнуудын холбооны тэргүүн Набиль Аль Арабитай хэлэлцээ хийх төлөөлөгчөө Каир луу явуулсан тухай Хятад улсын ГХЯ-аас өчигдөр мэдээлээ. Даваа гаригт Ли Хуасинь Набиль Аль Арабитай оновчтой хэлэлцээ хийсэн гэж баримт бичигт тэмдэглэжээ. БНХАУ, Орос улсын нэгэн адил НҮБ-ын АЗ-д Дамаскын эсрэг тогтоолд хоёр удаа хориг тавьсан юм. Сүүлийн үед Бээжин, босогчдыг дэмжиж буй Арабын орнуудын холбоо болон Сирийн сөрөг хүчинтэй хэлхээ холбоогоо идэвхжүүлж байна.
Б.Ням