

Харин төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 23-28 хэм. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 30-35 хэм хүйтэн байх бол өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хэрлэн, Халх голын саваар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Тэгвэл отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 28-30 хэм, өдөртөө 15-17 хэмийн хүйтэн байна.
Говийн аймгийн нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. Нийслэл хотод өнөөөдөр үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орсон бол өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.