
Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр мэргэн буучдын тусгай анги байгуулах
тушаал гаргасан бөгөөд түүнийг үймээн, самууны үед дайчилж байхаар
шийдсэн гэх мэдээлэл АН-ынханд хүрчээ. Тус намын гишүүд сайдаас өөрөөс
нь тодруулж асуух гэж мэдэгдсэн ч яг цаг нь болоход Ж.Энхбаяр АН-ын
бүлгийн хуралдаанд ирж чадахааргүй болсон байна.

Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр мэргэн буучдын тусгай анги байгуулах
тушаал гаргасан бөгөөд түүнийг үймээн, самууны үед дайчилж байхаар
шийдсэн гэх мэдээлэл АН-ынханд хүрчээ. Тус намын гишүүд сайдаас өөрөөс
нь тодруулж асуух гэж мэдэгдсэн ч яг цаг нь болоход Ж.Энхбаяр АН-ын
бүлгийн хуралдаанд ирж чадахааргүй болсон байна. Гишүүд салбарын сайд
болсноосоо хойш хэд хэдэн томилгоо хийсэн, мөн мэргэн буучдыг бэлтгэхээр
шийдсэн гэх мэдээллийг тодруулахыг зорьжээ. Долдугаар сарын 1-нд таван
хүн амь үрэгдсэн бөгөөд ийм явдал дахин гарвал бэлтгэгдсэн мэргэн
буучдыг сөргүүлнэ гэдэг нь ноцтой асуудал гэж АН-ынхан үзсэн байна.
Нэгэнт сайд өөрөө ирж тайлбарлаагүй учраас З.Энхболд, Э.Бат-Үүл,
Н.Батбаяр нар хамтраад үнэн худлыг тогтоох ажилтай болжээ.