Мягмар гарагийн шөнө Гондурасын Комаяагуа хотын шорон шатаж 300 орчим хоригдол нас барсан тухай “BBC” агентлаг мэдээллээ.

Мягмар гарагийн шөнө Гондурасын Комаяагуа хотын шорон шатаж 300 орчим хоригдол нас барсан тухай “BBC” агентлаг мэдээллээ. 851 хоригдолтой шоронгийн барилга дээврээсээ шатаж эхлэхэд ихэнхи нь цонхоор үсэрч амь гарсан байна. Албаны хүмүүс цахилгааны гэмтлээс болж гал гарсан гэсэн урьдчилсан дүгнэлт хийгээд байна. Гэсэн ч орон нутгийн хэвлэлүүд шоронд гал гарахаас өмнө бослого гарсан гэж бичиж байгаа юм. Түлэгдсэн хоригдлуудыг орон нутгийн болон нийслэл хотын эмнэлэгүүд рүү зөөж, эмчилж байна.