АТГ Эх,
нялхсын эмнэлэгийг
онилж эхэллээ
АТГ-аас эх нялхсын эрүүл мэндийн үйлчилгээнд
хяналт тавьж эхэллээ. Эрүүл
мэндийн салбар дахь ёс бус гаж явдлуудын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр
олон нийтэд хүргэж буй үйл явдлын болон эрэн сурвалжлах мэдээлэлд дүгнэлт хийсний үндсэн дээр тус эмнэлэгийг эхэлж шалгахаар болсон байна.
Дараа нь Нийслэлийн
I, III амаржих газруудыг шалгах юм
байна. Тиймээс иргэдээс мэдээлэл, санал гомдол авч байна. Мэдээлэл хүлээн авах
хайрцгийг үйлчлүүлэгчдийн дунд аялуулж, "Авлигатай тэмцэх газар
таныг сонсч байна" хуудсаар, мөн 1969, 311919 дугаарын утсаар мэдээлэл
хүлээн авч буй юм байна. АТГ олон нийтээс ирүүлсэн гомдол, мэдээллийн
мөрөөр ажиллаж, гарсан зөрчлийг арилгуулах, цуглуулсан гомдол, мэдээлэлд дүн
шинжилгээ хийх, авлига үүсэж болзошгүй шалтгаан, нөхцлийг тодорхойлох, амаржих
газрын үйл ажиллагааг сайжруулах, эх баригч эмч нарын ёс зүй, хариуцлагыг
өндөржүүлэх чиглэлээр зөвлөмж боловсруулан, биелэлтэд нь хяналт тавихаар болсон
байна.