Монголбанкнаас экспортолсон алтны сорьцыг өөрчлөх замаар өөрсдөдөө ашиг унагаж байсан Монголбанкны Валютын газрын Эрдэнэсангийн нягтлан бодогч С.Цагаанхүү болон алтны ченжүүд болох Б,Н,Ц нарыг цагдан хориод 20 гаруй хонож байна.

Монголбанкнаас экспортолсон алтны сорьцыг өөрчлөх замаар өөрсдөдөө ашиг унагаж байсан Монголбанкны Валютын газрын Эрдэнэсангийн нягтлан бодогч С.Цагаанхүү болон алтны ченжүүд болох Б,Н,Ц нарыг цагдан хориод 20 гаруй хонож байна. Өчигдөр УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлан мөрдөн байцаагч Б.Оюутболд Монголбанкны ажилтнуудтай уулзаж тайлбар авчээ. Эх сурвалжийн мэдээлснээр цагдан хоригдсон сэжигтнүүдийн хорих хугацаа дууссан учир хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн хүсэлтийг харгалзан хяналтын прокурор нь шүүхэд хүсэлт гаргажээ. Уг хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат хяналт тавьж байгаа юм. Энэ талаар тодруулахад, “Сэжигтнүүдийг тусгаарлаж, мөрдөн байцаалт явуулах шаардлагатай гэсэн захирамжийг шүүх гаргасан. Иймээс батлан даалтад гаргалгүй ШШГЕГ-ын хорих 461 дүгээр ангид үргэлжлүүлэн хорино. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасанчлан хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан сэжигтнийг цаашид хорьж, мөрдөх шаардлагатай бол хугацааг 30 хүртэл хоногоор сунгах эрх шүүхэд байдаг” гэлээ.
Б.Чимэг