Энэ хичээлийн жилд нийт 36.000 орчим
сурагч Ерөнхий боловсролын сургуулиа дүүргэнэ. Мөн өмнөх оны төгсөгчид шалгалт
өгч их, дээд сургуульд элсэх боломжтой аж. Одоогоор бүртгэл эхэлснээс хойш 300
гаруй хүүхэд бүртгүүлээд байгаа бөгөөд бүртгэл дөрөвдүгээр сарын 16-ны даваа
гаригт дуусах юм. Сурагчид онлайнаар 18.00 цаг хүртэл бүртгүүлэх боломжтой.
Харин интернэт нэвтрээгүй сумын төвийн хүүхдүүдийг сургууль дээр нь нэгдсэн
журмаар бүртгэхээр болжээ.