Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагтай хамтран Ерөө сумын нутаг Шар булгаас мод тээвэрлэж явсан “00-77” СЭҮ улсын дугаартай “Пусо” маркийн, “28-79” СЭА дугаартай “hino” маркийн хоёр тээврийн хэрэгслийг саатуулан шалгаж, зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүй хэрэглээний мод тээвэрлэж явсныг илрүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагтай хамтран Ерөө сумын нутаг Шар булгаас мод тээвэрлэж явсан “00-77” СЭҮ улсын дугаартай “Пусо” маркийн, “28-79” СЭА дугаартай “hino” маркийн хоёр тээврийн хэрэгслийг саатуулан шалгаж, зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүй хэрэглээний мод тээвэрлэж явсныг илрүүлжээ. Модыг Ерөө сумын нутаг Шар булаг гэдэг газрын орчмоос бэлтгэсэн болохыг аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны хамтарсан шалгалтаар тогтоосон байна.
Хууль бусаар зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн газарт 800 ширхэг хоёр метрийн урттай, 18-32 см-ийн диаметртэй 94.6 м3 мод байгааг тоолж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Хууль бусаар бэлтгэсэн мод тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг саатуулах, хэргийн газрын үзлэг хийх ажилд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Батбаяр, байцаагч а/д Т.Сэргэлэн, Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч ахмад н.Батжаргал нар шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.
Б.Чимэг