
Энэ бүгдийн эцэст хүний амь нас, эрүүл мэндээр тоглосон эмч нарт хариуцлага хүлээлгэсэн нь хэд билээ. Хүнд суртал, өнгө мөнгөнд шунасан эмч нарын ихэнхи нь хувийн амбиц, эдийн засгийн сонирхолдоо хөтлөгдөх болж гэхэд буруудахгүй. Яагаад гэвэл эмнэлэгт үзүүлэхийн тулд танил тал хайж, ийш тийш утасддаг нь өнөөгийн бодит үнэн. Ядаж нэг асрагч танихгүй хүн үйлчилгээ авахад хэцүү, орон нутагт ч ялгаагүй.
Саяхан нийслэлийн III амаржих газарт эмчлүүлэхээр очсон нэгэн эмэгтэйг “Халтар 20 мянган төгрөгийн набор, вино барьчихаад гүйгээд байх юм” гэж эмч нь загнажээ. Хахууль авдаг нь нүдний булай биш албан үүрэг болсноор барахгүй хэмжээ, хэлбэрээр нь голдог болсон гэнэ. Эмнэлэгт үзүүлэхээр очсон өвчтөн эмчийн гарт дор хаяж 100 мянган төгрөг атгуулахгүй бол үйлчилгээ авч чадахааргүй цаг ирсний илрэл энэ. Гэх мэтчилэн эмчийн ёс зүй алдагдсанаас болж эрүүл мэндийн салбар өдөр өнгөрөх тусам доройтсоор байна. Гэтэл тэд “…Эмч би эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тангараглая” хэмээн гурвантаа давтан тангараг өргөдөг.

АТГ-аас нийслэлийн нэг, гуравдугаар амаржих газрыг ч шалгах гэнэ. Авлига хамгийн их дэлгэрсэн, хамгийн бага нэгжид тус газрынхан ажлаа үргэлжлүүлж байгаад иргэд талархаж байна. Уг ажил эерэг үр дүнд хүргэнэ гэдэгт иргэд, өвчтөнүүд, хохирогчид ихээхэн найдаж байгаа юм.
Сэтгэгдэл (1)