Засгийн газрын хурлаар НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх О.Очийг томиллоо.

Засгийн газрын хурлаар НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх О.Очийг томиллоо. Өмнө нь манай улсыг төлөөлж О.Энхцэцэг ажиллаж байсан ч томилолтын хугацаа нь нь дууссан тул “тэргүүн шадар” дипломат цолтой Б.Очыг томилохоор болсон байна. Тэрбээр төрийн албанд 21 жил, үүнээс дипломат албанд 18 жил ажиллаж байгаа юм. О.Оч нь 1967 онд төрсөн. Эхнэр, 2 охинтой. 1986-1991 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. О.Оч нь 1991-1995 онд Гадаад харилцааны яамны Гэрээ эрх, түүх архивын хэлтэст атташе, 1995 онд Гадаад харилцааны дэд сайдын туслах, 1995-1998 онд Бельгийн Вант Улсад суугаа Элчин сайдын яаманд атташе, 1998-2004 онд Гадаад харилцааны яамны Эрх зүй, консулын газарт мэргэжилтэн, нэгдүгээр нарийн бичгийн дарга, дэд захирал байсан. Мөн 2004-2008 онд НҮБ-ын Дүрвэгсдийн дээд комиссарын газрын бүсийн төлөөлөгчийн газрын ажилтан, 2008 онд Төрийн захиргааны удирдлагын газрын захирал, 2008 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан юм.