Өнөөдөр хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн ертөнцөд 13 тоглолт явагдаж байна. Тоглолтуудын мэдээг хүргэвэл “Сан Антонио Спүрс” баг Торонтогийн талбай дээр зочлон тоглож 113:106 харьцаатай хожсон байна.

Өнөөдөр хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн ертөнцөд 13 тоглолт явагдаж байна. Тоглолтуудын мэдээг хүргэвэл “Сан Антонио Спүрс” баг Торонтогийн талбай дээр зочлон тоглож 113:106 харьцаатай хожсон байна. Мөн Орландо Филадельфиаг талбай дээрээ 103:87-гоор, Детройт Бостонг талбай дээр нь 98:88-аар, Мемфис Нетсийг талбай дээр нь 105:100-гаар, Нью Иорк Никс Сакраментог талбай дээрээ 100:85-аар, Кливленд Индианаг 98:87-гоор, Хорнетс Баксыг 92:89-өөр, Рокетс Оклахомаг талбай дээрээ 96:95-аар, Минесотта Шарлоттыг 102:90-ээр, Даллас Денверийг 102:84-өөр хожсон байна. Харин Атланта Финикс, Портланд Варриорс, Вашингтон Клипперс багуудын тоглолт үргэлжилж байна. Харин маргааш NBA-ын талбай дээр Индиана Нетс, Чикаго Бостон, Клипперс Портланд гэсэн гурван тоглолт явагдах юм.