Хойд солонгосчууд удирдагч агсан Ким Чен Ирийн төрсөн өдрийг “гэрэлт одын өдөр” гэсэн нэртэйгээр сүр дуулиантай тэмдэглэж байна.

Хойд солонгосчууд удирдагч агсан Ким Чен Ирийн төрсөн өдрийг “гэрэлт одын өдөр” гэсэн нэртэйгээр сүр дуулиантай тэмдэглэж байна. Гадаа хүйтэн байгаа ч Пхеньянд байдаг Ким Ир Сений ордны өмнө цугларч Ким Чен Ирийн 70 насных нь ойд хүндэтгэл үзүүлжээ. Түүний төрсөн өдөрт зориулан дуу зохиож, усанд сэлэлтийн тэмцээн зохион байгуулж байгаа юм. Энэ өдөр шинэ удирдагч Ким Чен Ун олон арга хэмжээнд оролцож, иргэдтэй уулзаж байгаа гэж орон нутгийн хэвлэлүүд бичжээ. Харин түүний ах Ким Чен Нам нэгэн арга хэмжээнд оролцохдоо “Ард иргэд та бүхэн шинэ удирдагчаасаа амьдралаа сайжруулахыг шаардах хэрэгтэй” гэж хэлсэн байна.
Мягмар гарагт Ким Чен Ирийн зургаан метр өндөртэй хүрэл хөшөөг босгож эцэг Ким Ир Сенийх нь хажууд байрлуулсан билээ.