
-Хөрөнгө орлогын мэдүүлэг авах хугацаа өчигдөр дууслаа. Урьдчилсан байдлаар хэдэн хувьтай байна?
-121 байгууллагын хэмжээнд хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдэлт урьдчилсан байдлаар 99.7 хувьтай байна. 102 байгууллага албан тушаалтнуудынхаа хөрөнгө орлогын мэдүүлгийн 100 хувь өгсөн.
-Үлдсэн арав гаруй байгууллага нь яагаад өгөөгүй байна вэ?
-Урьдчилсан мэдээгээр ингэж гарч байна. Тайлан мэдээ ирээгүй байна. Тэгэхээр хоцорсон мэдээлэл байгаа эсэхийг үгүйсгэхгүй.
-Хөдөө орон нутгийн байгууллагууд мэдээллээ өгөөд дууссан уу?
-Зарим нэгэн байгууллагууд дутуу байгаа. Гэхдээ гуравдугаар сарын 1-ний дотор 121 байгууллагаас бүгдээс нь авч дуусна.
-Ер төрийн алба хаагчид мэдүүлгээ хэр өгч байна. Дутуу хамрагдаж байгаа нь ямар байгууллага байна?
-Урьдчилсан байдлаар ирсэн мэдээллээс харахад, Орон нутагт сумын төлөөлөгчид хоцрох гээд байдаг тал бий. Учир нь сумын төлөөлөгчид ихэвчлэн оторт гараад явчихдаг. Тиймээс цаг хугацааны хувьд хоцрогдчих гээд байдаг тал ажиглагддаг. Гэхдээ одоо яг тэр байгууллага, энэ байгууллага гэж хэлэх боломжгүй. Тайлан мэдээ нэгдсэн дүнгээр гараагүй байна.
-УИХ гишүүд мэдүүлгээ хэр өгсөн байна?
-Төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд мэдүүлгээ 100 хувь өгөөд дууссан.
Б.Чимэг