Өчигдөр АН-ын бүлэг нууц хуралдаанаараа Батлан хамгаалах яамны сайд Ж.Энхбаярыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Түүнийг огцруулуулахаар болсон гол шатгаан нь аливаа үймээнийг дарах зорилгоор мэргэн буучдын хоёр ротыг бэлтгэж эхэлсэн явдал байв.

Ж.Энхбаяраас та мэргэн буучдын хоёр ротыг бэлтгэж эхэлсэн нь үнэн үү хэмээсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Зэвсэгт хүчний байгууллагын хамгийн гол үүрэг бол байлдааны бэлэн байдал. Шаардлагатай тохиолдолд эх орноо хамгаалахад бэлэн байх ёстой” гэсэн хариултыг өгчээ.
МАН-ын булхай луйвраас болж ирэх сонгуулийн дараа томоохон хэмжээний жагсаал үймээн гарах магадлал өндөр байгаа. Энэхүү үймээнийг нам дарах төлөвлөгөөгөө МАН гаргаж байгаа нь энэ бололтой.
Б.Чимэг